“Хүчит шонхор” худалдааны төвийг зорихгүй байхыг анхаарууллаа

Коронавируст халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрчимжсэн тул Улаанбаатар хотод маргаашаас эхлэн 15 хоног хатуу хорио тогтоох болсон билээ. Үүнтэй холбогдуулан иргэд хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ авахаар зах, худалдааны төвүүдийг зорьж байгаатай холбогдуулан худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж байна.

Тухайлбал, “Хүчит шонхор” худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна. Иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсэж, халдвар хамгааллын дүрэм, журам алдагдаж байгаа тул аль болох тус худалдааны төвийг зорихгүй байхыг анхаарна уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments